🔰Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албанд Австралийн сайн дурын ажилтан Ребекка Даусон гурван сарын хугацаанд ажиллалаа

2025-07-08
🔰Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн төлөөх “Австралийн сайн дурын ажилтан” хөтөлбөрийн хүрээнд Ребекка Даусон Жендэрийн Үндэсний хорооны Ажлын албанд ажиллаж байх хугацаандаа өдөр тутмын ажилд өөрийн туршлагын хүрээнд дэмжлэг үзүүлэх, ажилтнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд идэвх санаачилгатай ажилласан бөгөөд 2025 оны 05-р сарын 22-23 ны хооронд зохион байгуулагдсан “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” Олон Улсын хуралд дэмжлэг үзүүлэн ажилласан юм.
🔰Монгол Улсад Австралийн сайн дурын 400 гаруй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд сайн дурын ажилтан амьдарч байгаа орон нутаг, ажиллаж байгаа хамт олондоо өөрсдийн ур чадвар, шинэ санаа, арвин туршлагаа хуваалцдаг юм.
🔰Тэд эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах, нийгмийн чадавхыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, спорт, англи хэлний сургалт зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency