Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр

2023-10-11

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас #2012_оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхагласан.

Дэлхийн 193 оронд энэ өдрийг “#Олон_улсын_охидын_өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж , энэ жилийн “Охидын эрхийг хамгаалах, охидын манлайлал, сайн сайхан байдалд хөрөнгө оруулалт хийе”  гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.

Улмаар охидын эрхийг сурталчлах, хүйсээр ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалдаг юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency