📣📣📣ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХУРААНГУЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА💯💯💯

2025-07-21
✅Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь 2025 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2024-2028/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/, Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд 3 зорилт, 101 арга хэмжээг төлөвлөж, 94.6 хувьтай хэрэгжүүлж ажиллалаа.
✅#БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
✅ Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Засгийн газар нь УИХ-д 2 жил тутам тайланг хүргүүлдэг. Хуулийн 18.3.15д зааснаар Хорооны ажлын алба нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлын талаарх тайланг энэ оны 3 дугаар сараас эхлэн боловсруулж 2025 оны 5 сарын 13-ны өдөр ЗГХЭГ-т хүргүүлж, Засгийн газрын 2025 оны 06 сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, 2025 оны 07 сарын 01-ний өдөр УИХ-д хүргүүллээ.
✅Тайлангийн үр дүнг онцолбол, Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцож буй жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65 -т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа. Тус индексийн дэд индекс болох эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120-р байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахиж, “ахиц дэвшилттэй” үнэлэгдлээ.
✅“Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд стратеги төлөвлөгөөний 5 зорилго тус бүрээр байгуулсан дэд ажлын хэсэг нийт 5 удаа хуралдаж, салбар дундын нэмэлт зохицуулалт хамтын ажиллагаа шаардсан зорилт, арга хэмжээнд төвлөрөн үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллалаа.
✅Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”- ний хэрэгжилтийг зохион байгуулж ажиллалаа. Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 2024 онд 9.18 жилээр бага байгаа бөгөөд энэ нь 2020 онтой харьцуулахад эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 0.33 пунктээр буурсан байна.
✅Жендэрийн Үндэсний Хорооны ээлжит хуралдааныг зохион байгуулж, Жендэрийн салбар зөвлөл, Жендэрийн салбар хороодын тайлан мэдээллийг хэлэлцүүллээ. ЖЭТБХтхуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт яамдын хувьд 50%, нутгийн захиргааны байгууллагын хувьд 55%-тай үнэлэгдэж, ЖЭТБХтХууль, салбар, орон нутгийн жендэрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар зөвлөмж хүргүүллээ.
✅Хорооны 2025 оны ээлжит хуралдаанаар салбарын яамдад жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн/шинжээч/-г ажиллуулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох дүн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн жендэрийн асуудлыг хавсран гүйцэтгэх албан хаагчийн АТТ-д чиг үүргийг тусган батлуулах зөвшөөрлийг олгох ажлыг ТАЗ-д даалгаж, ЖҮХ-ны 3 дугаар тогтоолыг хэлэлцэн баталлаа. Одоогоор Жендэрийн асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэн орон нутагт 12, яамдад 5 мэргэжилтэн ажиллаж байна.
✅Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба болон жендэрийн салбар зөвлөл, салбар хорооны бүтэц, орон тооны асуудалд онцгой анхаарч, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллах талаарх УИХ-ын НББХ -оос 2021 онд Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авснаар 13 яам, 21 аймаг, 7 дүүрэг дэх жендэрийн салбар зөвлөл, салбар хорооны бүрэлдэхүүнд иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоо хангагдлаа.
✅Хууль тогтоомжийн тухай, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль, хяналт шинжилгээ, үнэлгээний холбогдох журмын төсөлд санал хүргүүлж, эрх зүйн орчны зарим өөрчлөлт хийгдлээ. Тухайлбал, Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар бодлого, хөтөлбөрт “Үнэлгээ хийх журам” шинэчлэн батлагдсанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийхдээ жендэрийн эрх тэгш байдал хангагдсан эсэхийг үнэлэх эрх зүйн зохицуулалт бий боллоо.
✅Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үр дагаврын үнэлгээнд хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай арга хэмжээг ямар хүрээнд, ямар нөхцөл үүссэн тохиолдолд, хэрхэн ямар арга замаар хэрэгжүүлэх талаарх заавар зөвлөмж боловсруулах зөвлөмж өгсөн бөгөөд энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооны 2025 оны 2 дугаар тогтоолоор ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн уулзалтыг хоёр удаа зохион байгуулж, ЖЭТБХтХ-д заасан тусгай арга хэмжээг олон улсад хэрэгжүүлж буй туршлага, тусгай арга хэмжээг салбарт хэрхэн хэрэгжүүлэх, тусгай арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Ажлын хэсгийн гишүүдийн ажиллах төлөвлөгөөг тус тус хэлэлцэж, гишүүдээс ирүүлсэн тусгай арга хэмжээний хэрэгжилт, нөхцөл байдлын талаар салбар тус бүрийн мэдээллийг нэгтгэн судалж байна.
✅Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх төрийн бодлогын хэрэгжилтийн тайлан мэдээ болон Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, явц, үр дүнгийн тайлан мэдээллийг ҮСХ-ны цахим программаар хүлээн авч, нэгтгэн, захиргааны статистик мэдээллийг бүрдүүлэн тайлагналаа.
🔰#ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ, ОЛОН НИЙТИЙН ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
🔰Жендэрийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд гурван үе шат бүхий сургагч багш бэлтгэх сургалтын тогтолцоог хөгжүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд “Жендэр ба бодлого төлөвлөлт” жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтаар 50 сургагч багшийг шинээр бэлтгэснээр нийт 453 сургагч багштай боллоо.
🔰Жендэрийн үндэсний хороо Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах, ажлын байранд дагуулан сургах Менторшип хөтөлбөрийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжүүллээ. Ментор, менти нарын хамтын ажиллагааны төлөвлөлтийг сайжруулах уулзалтыг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэг удаа, менторуудын улирал тутмын удаа уулзалтыг хоёр удаа зохион байгууллаа. Эхний хагас жилд Менторшип хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн үндэсний сургагч багш, менторууд Булган, Дундговь, Сэлэнгэ, Төв, Ховд, Өвөрхангай аймаг болон Багануур, Баянгол, Багахангай, Налайх дүүрэгт тус тус ажиллалаа.
🔰Жендэрийн мэргэжилтнүүд харилцан мэдээлэл тогтмол солилцох, суралцах, чадавх бэхжүүлэх онлайн платформын хөгжүүлэлтийн ажил явагдаж байгаа бөгөөд платформд 155 жендэрийн мэргэжилтэн, сургагч багшийг бүртгэж, нийт 20 сургагч багшийн 31 сургалтын тайланг цахимаар хүлээн авч, мэдээллийг үндэсний хэмжээнд шуурхай солилцон ажиллаж байна.
🔰ЖҮХ-оос 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг хоёр удаа зохион байгуулж, УИХ, ЗГХЭГ, яамд болон 21 аймгийн удирдах албан тушаалд ажиллаж буй 50 эмэгтэй удирдлагыг хамруулснаар тус хөтөлбөрт өссөн дүнгээр нийт 125 удирдах ажилтан хамрагдлаа.
🔰Ажлын алба нь эхний хагас жилд нийт төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас ирүүлсэн 18 сургалтын захиалга хүлээн авч, 14 сургалт зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллагын 760 /470 эмэгтэй, 290 эрэгтэй/ төрийн албан хаагчийг хамрууллаа.
🔰Удирдах ажилтанд зориулсан цахим сургалтад 2025 оны 6 сарын 13-ны өдрийн байдлаар төр, хувийн хэвшлийн байгууллагын 1.194 удирдах ажилтан сурч гэрчилгээ авсан бөгөөд энэ нь улсын хэмжээнд ажиллаж буй төр хувийн хэвшлийн удирдах ажилтны 4 хувийг эзэлж байна.
🔰Иргэд олон нийтэд зориулсан цахим тестийг 2024 ны 10 сарын 10-наас 2025 оны 6-р сарын 17-ны өдрийг хүртэлх байдлаар нийт 10.934 (7.157 эмэгтэй, 3.751 эрэгтэй) хүн бөглөж, ойлголт мэдлэгээ нэмэгдүүлснээс Улаанбаатар хотоос 3.341, орон нутгаас 7.593 хүн хамрагдсан байна.
🔰Хүний эрхийн үндэсний комиссын сургагч багш бэлтгэх сургалтын модулийн агуулгад жендэрийн хувирган өөрчлөх арга зүйг нэвтрүүлж, шинэчлэн боловсруулах ажлыг ХЭҮК-той хамтран зохион байгуулж, ХЭҮК-ын 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 31 албан хаагчийг сургаж чадавхжууллаа.
🔰Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аянд нийт 168 байгууллага хамтран ажиллалаа. Аяны хүрээнд чиглэж буй асуудлаарх 15 хэвлэлийн бүтээгдэхүүнийг олон нийтийн сүлжээнд байршуулан 83,454 иргэнд мэдээлэл хүргэлээ.“Харилцан хүндэтгэе-хайраа хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе” сэдэвт нийгмийн рекламын уралдааныг зохион байгуулж, шилдэг арван бүтээлийг шалгаруулж олон нийтэд танилцууллаа.
🔰Жендрийн энрх тэгш байдлын асуудлыг олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд дараах хэвлэл мэдээллийн 10 байгууллагуудтай хамтран ажиллаж 5 төрлийн нэвтрүүлэгт 10 удаа зочноор оролцож ажиллалаа.
🌐#ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД:
🌐Олон улсын парламентын холбоо, УИХ-ын Тамгын газар хамтран зохион байгуулсан “НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэгт Хүний эрхийн төлөв байдал болон зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах стратеги хэлэлцэх хэсэгт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан оролцож, Конвенцын хорооны зөвлөмжийг үр дүнтэй хянах хамтын ажиллагааны талаар танилцууллаа. Түүнчлэн Хорооны Ажлын албанаас УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хэрэгжилтийн тайлан болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, арга хэмжээний үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг УИХ сонсохоор тусгаж, 2 жил тутам сонсож, хэлэлцэж буй нь Монгол Улсын сайн туршлага болохыг онцлон тэмдэглэв.
🌐Олон улсын парламентын холбооноос өгсөн хүний эрх, жендэрийн өөрийн үнэлгээний зөвлөмжийг “Бодлогын зөвлөл”-ийн гишүүдэд болон УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлгийн хуралдаанд танилцууллаа.
🌐Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Бодлогын зөвлөлийн санаачилгаар УИХ-ын Хууль зүйн Байнгын Хороотой хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг 2025 оны 3 дугаар сарын 25, 4 дүгээр сарын 30-ны өдөр тус тус зохион байгуулж 200 орчим төлөөлөгч оролцлоо. Тус хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмж, дүгнэлтийг яам, аймаг орон нутгаас авсан өөрийн үнэлгээний асуулгын үр дүнгийн хамт ГБХНХЯ-д хүргүүллээ.
🌐“Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг 2025 оны 05 дугаар сарын 22-23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, Австрали, БНХАУ, БНСУ, Казахстан, Канад, Бүгд Найрамдах Коста Рика, Филиппин улсын Засгийн газрын төлөөлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Монгол Улс дахь болон Ази, Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн Хөгжлийн Банк, Уур амьсгалын Ногоон Сан, Европын Холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк зэрэг гадаад улс орны 60 гаруй зочид, нийт 200 гаруй төлөөлөгч оролцлоо. Олон улсын хурлыг угтсан 27 удаагийн зөвлөлдөх уулзалтаас гарсан 285 санал, дөрвөн салбар хуралдаанаас гарсан саналыг багцлан олон улсын хурлын УРИАЛГА (Call to Action)-д тусгаж баталгаажууллаа. Уур амьсгалын өөрчлөлт түүнд нөлөөлж буй хүчин зүйл, түүнээс хамаарч үүсэж буй асуудлыг иргэд олон нийтэд таниулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг сурталчилсан 37 хэвлэлийн бүтээгдэхүүнийг хорооны цахим хуудсаар дамжуулан иргэд олон нийтэд хүргэлээ.
🌐Тайландын хаант улсын Бангкок хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулганд оролцож, Монгол Улсын Хүний эрх, хөгжил төв ТББ, Тогтвортой хөгжлийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээнээс санаачлан зохион байгуулсан “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга үндсэн илтгэл хэлэлцүүллээ.
🌐АНДЭЗНК-ын Тогтвортой хөгжлийн газрын Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны хэлтсийн дарга Чай Чайтай 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны үр дүн, эрх зүйн орчны ахиц дэвшил, жендэрийн үндэсний чадавхыг бэхжүүлэх бодлого арга хэмжээ, сургагч багш бэлтгэх ахисан түвшний сургалтын агуулгад жендэрийн өөрчлөлтийн арга зүйг нэвтрүүлэн ажиллаж буйг дурдаад цаашид ЖҮХАА-наас тогтмол мэдээлэл хуваалцаж ажиллах, АНДЭЗНК-ын зүгээс сайн туршлагыг бүсийн түвшинд хүргэж ажиллахад дэмжин ажиллахаа илэрхийлэв.
🌐Итали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Жиованна Пиккарреттад харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах төслийг хүргүүллээ.
🌐БНХАУ-ын Элчин сайд Шэнь Минжуантай уулзалт хийж Бүх хятадын эмэгтэйчүүдийн холбоотой санамж бичиг байгуулах хүсэлт тавьж, санамж бичгийн төслийг хүргүүллээ.
🌐Олон улсын төсөл, арга хэмжээний хүрээнд
АХБ, Eвропын холбооны санхүүжилттэй НҮБХАС -тай хамтран 2 төслийг хэрэгжүүлж ажиллалаа.
1. “ТА-10205 МОН: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь”
2. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь”
🔶️️#ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН НИЙТЛЭГ ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД:
🔶️Төрийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийн хүрээнд нийт 32 арга хэмжээг төлөвлөж 98 хувьтай хэрэгжүүлж ажиллалаа.
🔶️Дээд газраас ирсэн 4 тогтоол шийдвэрийг бүртгэж, 3 удаагийн биелэлт гарган, цахим программд тайлагнаж, ажил гүйцэтгэх болон бусад төрлийн нийт 19 гэрээг хувь хүн болон байгууллагатай байгуулан, хэрэгжилтийг ханган ажиллалаа.
🔶️Байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой Ажлын албаны даргын 22 тушаал баталж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа.
🔶️Ажлын албанд 259 албан бичиг ирснээс хариутай 26, хариугүй 233 албан бичиг шийдвэрлэж, бусад байгууллага иргэнд 147 албан бичгийг хүргүүлж ажиллалаа.
🔶️️Байгууллагын 2024 оны хөтлөх хэргийн нэрсийн жагсаалтыг баталж, 2024 оны 37 нэр төрлийн 83 хавтас материалыг журмын дагуу хүлээн авч архивын баримт болгон үдэж, бүртгэлжүүлэв. 2024 оны санхүүгийн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчаас ҮАГ-аас санхүүгийн шалгалтыг 4 сарын 5-25 ны өдрүүдэд түүврээр зохион байгуулж зөрчилгүй стандарт дүгнэлт гарав.
🔶️Ажлын албаны Фэйсбүүк хуудаст 180, цахим хуудаст 73 мэдээ мэдээлэл нийтэлж, дагагчийн тоо 23.315 боллоо.
🔶️8 нэр төрлийн 5.700 гарын авлага материал хэвлүүлж, сургалт зөвлөгөөн, аян, арга хэмжээний хүрээнд олон нийтэд хүргэж ажиллалаа.
🔶️️Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажилласан Ажлын албаны 5 албан хаагч төрийн дээд одон медаль “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдэг , “Яамны хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.🎉🎉🎉

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency