✅УЛС ТӨРИЙН НАМЫН ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫН МЭДЭЭНИЙ МАЯГТЫН ДАГУУ ТАЙЛАНГ 2026 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ДОТОР ХҮЛЭЭН АВНА📣📣📣

Монгол Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан.

Тус хуулийн 8.7 дахь хэсэгт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ, 8.8 дахь хэсэгт Жендэрийн үндэсний хороо энэ хуулийн 8.2.3, 17.7-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ хэмээн тусгасан.

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.” хэмээн заасныг “… 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор” гэж өөрчлөн найруулсан.

Тус хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хойшлуулсантай холбоотой Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.4, Улс төрийн намын тухай хуулийн 8.7-д заасан тайланг Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу 2026 оны 03 дугаар сарын сарын 01-ний өдрийн дотор хүлээн авна.
- https://www.facebook.com/share/p/198drRnSXw/