📣📣📣“ЭРХ ЗҮЙЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГАД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ТУСГАХ НЬ” СУРГАЛТЫН УДИРДАМЖ ХЭВЛЭГДЛЭЭ

2025-08-27
📙Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд сургуулийн өмнөх бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын стандарт, зохих түвшний сургалтын хөтөлбөрт суралцагчийн зайлшгүй эзэмшвэл зохих жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой агуулга, арга зүй үнэлгээг тусгахаар заасан юм.
📙Энэ хүрээнд Эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөллийг багтаасан ажлын хэсгийн боловсруулсан “Эрх зүйч бэлтгэх хөтөлбөрийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал тусгах нь” сургалтын удирдамжийг хэвлүүлэн холбогдох Их, дээд сургуулиудад хүргэлээ.
📙Дашрамд Жендэрийн Үндэсний хороо түүний ажлын алба 2020 онд нийгмийн ажилтан, сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулиудад зориулан “Жендэр ба нийгмийн ажил”, “Жендэр ба сэтгүүл зүй” сургалтын модуль боловсруулан сонгон болон заавал судлах хичээлийн хөтөлбөрт тусгасан юм.
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг 7007-1120 дугаарт холбогдож авна уу.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency