✅САЛБАР, ОРОН НУТГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА (ХЭРЭГСЭЛ) -ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-09-08
✅САЛБАР, ОРОН НУТГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА (ХЭРЭГСЭЛ) -ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
🔰Өнөөдөр иргэд, иргэний нийгмийн байгууллагаас салбар, орон нутгийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, мониторингийн хялбаршуулсан хэрэгслийг танилцуулах зорилготой хэлэлцүүлэг зохион байгууллаа.
🔰Тус хэлэлцүүлэгт Хорооны дэргэдэх Жендэрийн эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд, ТББ, Иргэний нийгмийн байгууллага, Ажлын албаны төлөөлөл оролцож санал бодлоо илэрхийлэв.
🔰ЖҮХАА-ны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “Жендэрийн эрх тэгш байдлын талаар гарсан ахиц дэвшлийг хянахад ИНБ-ын оролцоо нэн чухал бөгөөд тэдэнд хяналт- шинжилгээ, үнэлгээг хөндлөнгөөс болон оролцоонд суурилсан аргачлалаар бодлогын бүх үе шатанд хийж хэрэгжүүлэхэд энэхүү гарын авлага тусална. Иймд эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын судлаачид мэргэжилтнүүд та бүхэн санал зөвлөмжөө өгч хамтран ажиллаарай” хэмээлээ.
🔰Хорооны дэргэдэх Жендэрийн асуудлаарх эрдэмтэн судлаачдын бүлгийн ахлагч Доктор, дэд проф. С.Түмэндэлгэр “Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх хэрэгсэл”-ийн товч танилцуулгыг танилцуулж, гарын авлагын зорилго, ач холбогдол, онцлог, зарим анхаарах асуудлыг тайлбарлав.
🔰САЛБАР, ОРОН НУТГИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА”-ыг Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулж туршиж байгаа бөгөөд энэ сарын 15,16-ны өдрүүдэд хот хөдөөгийн 21 төрийн бус байгууллагын төлөөлөлд сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2025-09-08

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency