🎯ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-25
✅Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байна.
✅Уг төслийн “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөх баг”-т “Хөөрхөн Зүрх ТББ” Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв ТББ ажиллаж байгаа юм.
✅Зөвлөх багийн гишүүд Завхан аймгийн Улиастай хотын “Хөгжим бүжгийн политехникийн коллеж”-ийн суралцагчдад “Жендэрийн мэдрэмжтэй харилцаа”, ХГБХХГ-ын харьяа хамтарсан багийн мэргэжилтнүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчидтай сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа.
✅Зөвлөх багийн гишүүд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх олон талт нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ирсэн туршлагатай.
✅Ялангуяа Бэлгийн хүчирхийллийн хохирогч/ даван туулагч хүүхдэд мэргэжлийн ёс зүйтэй, хүний эрхэд суурилсан хандлагаар, сэтгэцийн гэмтэлд суурилсан кейс менежментийн үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
2025-09-25

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency