МЕНТОРШИФ ХӨТӨЛБӨР НАЛАЙХ ДҮҮРЭГТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2025-10-01
Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн Менторшип хөтөлбөр нь нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны 05-09 дүгээр сарын хугацаанд хэрэгжиж байна.
✅Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн түвшинд Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажлын талбарт дагалдуулан сургах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хэрэгцээнд суурилсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго дэвшүүлсэн.
✅Энэ хугацаанд хөтөлбөрийн Ментор, Жендэрийн үндэсний шинжээч Ш.Ариунаа, Налайх дүүргийн ЗДТГ-ын Хүүхэд гэр бүл, жендэр, ТББ-ын асуудал хариуцсан мэнтий Г.Зулзаяа нар нийт 7 удаагийн сургалтыг танхимаар зохион байгуулж, жендэрийн анхан болон дунд шатны ойлголт мэдлэгийг төрийн албан хаагч 146 хүнд хүргэв.
✅Түүнчлэн жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүндээ ээлтэй хамт олон” арга хэмжээ зохион байгуулах, дүүргийн дараагийн шатны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency