ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ НАРТАА ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЖ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЬЕ.

2025-10-01


✅️Жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан бөгөөд Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай.
✅️Дэлхийн багш нарын өдөр нь “Дэлхийн сурган хүмүүжүүлэгчдийг үнэлж, сайжруулахад” анхаарлаа төвлөрүүлж, багш, багштай холбоотой асуудлыг авч үзэх боломжийг олгох зорилготой юм.
✅️Дэлхийн багш нарын өдрийг тухайлсан сэдэв уриан дор зохион байгуулж байна. Үүнд:
2019 онд “Залуу багш нар: Мэргэжлийнхээ ирээдүй”
📌2020 онд “Багш: Хямралд манлайлж, ирээдүйг дахин төсөөлнө”
📌2021 онд “Багш боловсролыг сэргээх гол цөм”
📌2022 онд “Боловсролын өөрчлөлт багшаас эхтэй”
📌2023 онд “Дэлхий дахинаа багшийн хомсдолыг арилгах нь”
📌2024 онд “Багшаа сонсох, боловсрол болон багшлах мэргэжилд тулгамдаад байгаа асуудалд тэдний мэргэжлийн санал, шийдлийг тусган хэрэгжүүлэх нь” уриан дор тэмдэглэж ирсэн.
🎯2025 ОНД ДЭЛХИЙ ДАХИНАА ЭНЭХҮҮ ӨДРИЙГ “БАГШЛАХУЙГ ХАМТЫН АЖИЛЛАГААНД СУУРИЛАН ДАХИН ЗАГВАРЧЛАХ НЬ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency