“КАНАД-МОНГОЛЫН МЕРИТ ТӨСӨЛ”-ИЙН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ, ХАТАГТАЙ ЖЕННИФЕР АДАМСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-10-07
🔹️Канад улсын Каталист Плас байгууллагаас хэрэгжүүлж буй Монгол Улсад хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, тэгш хүртээмжтэй чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Канад -Монголын Мерит төсөл”-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамсыг ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хүлээн авч уулзлаа.
🔹️Уулзалтаар 2025-2030 онд хэрэгжих тус төслийн үйл ажиллагааг Монгол Улсын төрийн албаны шинэтгэлтэй уялдуулахын зэрэгцээ дэлхий нийтийн өмнө тулгарч буй хүний нөөц, технологи, ногоон хөгжлийн шилжилтийг оновчтой, үр дүнтэй хийж хэрэгжүүлэх талаар санал солилцов.
🔹️Ажлын албаны дарга А.Адилбиш жендэрийн эрх тэгш байдал, хөгжлийн зорилтыг хангахад олон улсын хөгжлийн байгууллагын хувь нэмэр чухал болохыг тэмдэглээд тус төслийн үр дүнг тогтвортой байлгах, чадавхыг бэхжүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, нэн ялангуяа орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудад төслийн үр шимийг хүргэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency