ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГИЙНХАН ТӨВ АЙМГИЙН БАЯНЧАНДМАНЬ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

2025-10-10
🔹️Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байгаа юм.
🔹️Уг төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний зөвлөх баг, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг зөвлөх багийнхан 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд, өнөөдөр Жаргалант суманд ажиллаж байна.
🔹️Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон юм.
🔹️Өнөөдөр (2025.10.10) зөвлөх багийнхан Төв аймгийн Баянчандмань суманд ажиллаж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд сонгогдож 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг авсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ажлын явц, үр дүнтэй танилцах, судалгаа авах, баримтжуулах ажлуудыг хийж байна.
🔹️Мөн “Хүний эрхэд суурилсан хандлагаар үйлчилгээ үзүүлэх нь” сэдвээр ХГБХХГ-ын үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүд, хамтарсан баг, нийгмийн ажилтнуудад, “Жендэрийн суурь ойлголтоо бэхжүүлэх нь” “Жендэрийн мэдрэмжтэй харилцаа – Хосын эрүүл харилцаа” сэдвээр “Политехник коллеж”-ийн ажилтан, багш, оюутнуудад сургалт зохион байгууллаа.
📌Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / 📌National Center Against Violence NGO

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency