ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР

2025-10-11



🌱 Жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг НҮБ-аас 2011 онд “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР” болгон тунхагласан.

🌱Энэ өдөр охидын эрхийг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, эдийн засгийн тэгш бус байдлыг таслан зогсоох, охидод зүй бусаар нөлөөлж буй нийгмийн сөрөг хэм хэмжээ, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, охидын эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоог чухалчилж, уриалдаг өдөр юм.
🌱2025 оны Охидын эрхийн өдрийг дэлхий дахинд нүүрлээд буй олон талт хямралын үед охидын манлайллыг хүлээн зөвшөөрөхийг уриалан тэмдэглэж байна.

🌱 Эргэн тойрондоо байгаа энхрий бяцхан охидод ээлтэй нийгмийг бүтээхэд хүн бүр хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency