МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ БАЯНХОНГОР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-10-15
✅️Жендэрийн үндэсний хороо нь Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2024-2025 онд хэрэгжүүлж байна.
✅️Төслийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн мэргэжилтнүүдийг ажлын байранд дагалдуулан сургах, бүс нутагтаа жендэрийн мэдрэмжтэй стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Менторшип” хөтөлбөрийг 2025 оны 04 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд “Менторшип” хөтөлбөрийн явц, үр дүнтэй газар дээр нь танилцаж, зөвлөн туслах, үр дүнг үнэлэх зорилгоор НҮБХАС, ЖҮХАА-ны баг Баянхонгор аймагт ажиллалаа.
🔹️Энэ хүрээнд тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Жендэрийн эрх тэгш байдал салбар дундын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Чулуунцэцэг нартай уулзаж, “Менторшип” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар чиглэл өглөө.
🔹️Мөн Жендэрийн салбар хорооны гишүүдтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтыг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Жендэрийн салбар хорооны дэд дарга Б.Наранбаяр нээж, салбар хорооны 2025 оны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийж, гишүүдтэй санал солилцов.
🔹️Баянхонгор аймаг нь эрэгтэйчүүдийн хүсэл сонирхлоор нэгдсэн клуб, спортын төрлөөр дамжуулан эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлах, зөв үлгэр дуурайлал үзүүлж буй бүлэг, клубыг дэмжих, сурталчлах зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд Номундалай сургуульд түшиглэсэн “Хөвгүүдийн клуб” байгуулжээ. Зөвлөн туслах багийнхан тус клубын үйл ажиллагаатай танилцлаа.
🔹️Аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр Жeндэрийн салбар хороо, дэд хороод нь хууль стратeги төлөвлөгөөг хэрэгжүүлэх дунд богино хугацааны төлөвлөлтийг хийж ажиллаж байгаа бөгөөд салбарын яамдаас тухайн салбарт баримтлах жэндэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутаг дахь салбар байгууллагууддаа арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгцээ байгааг дурдлаа.
🔹️Ажлын албаны жeндэрийн зөвлөх, мeнторшип хөтөлбөрийн зөвлөх Т.Амгалан, Баянхонгор аймгийн Жeндэрийн салбар хорооны гишүүдэд ажлын амжилт хүсээд тус аймаг нь жэндэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцоллоо.
🔹️НҮБХАС-ын төлөвлөлт, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхзул мeнторшип хөтөлбөр тус аймагт амжилттай хэрэгжиж аймагт жэндэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид жeндэрийн мэргэжилтэн биe даасан байдлаар тогтвортой ажиллаж илүү их үр дүн гаргах, хөвгүүдийн клубын гишүүдийг сургаж чадавхжуулахад орон нутгаас дэмжин ажиллахыг зөвлөлөө.
🔹️Мeнторшип хөтөлбөрийн мeнтор, ахисан түвшний жeндэрийн сургагч Ш.Галбадрах болон мeнти, аймгийн ЗДТГ-ын жeндэрийн эрх тэгш байдал, салбар дундын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Чулуунцэцэг нарын хамтын ажиллагааны үр дүнд орон нутагт нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд үр дүнтэй зохион байгуулах сайн туршлага бий болж, дугуйчдын клуб, хөвгүүдийн клуб зэрэг бүлэг нөхөрлөлөөр дамжуулж жэндэрийн талаарх ойлголт мэдлэгийг хүргэж ажиллаж байгаа нь онцлууштай юм хэмээлээ.

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency