ААН, БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН АНХААРАЛД: Бага насны хүүхдүүдтэй ажилтнаа зайнаас ажиллах боломжоор хангаж, ажлын цагийн уян хатан нөхцөл баримтлах, эсвэл байгууллага дээр хүүхдийн өрөөг ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэргээр хүүхдийн дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нийгмийн бүх орчинд хамгаалахыг УРИАЛЖ БАЙНА.
Хөдөлмөрийн тухай хууль
43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.
ХҮНДЭТ ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГАЛАГЧ ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ НАРЫН АНХААРАЛД:
Хүүхдүүдтэйгээ илүү дотно яриа өрнүүлэх, ингэхдээ яриаг нь таслахгүй анхааралтай сонсох, хамт тоглох, хөгжилтэй зүйл сэдэж хамтдаа хэрэгжүүлэх зэргээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, анхаарал халамжаа нэмэгдүүлэн гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын үүргээ биелүүлэхийг УРИАЛЖ БАЙНА.
Үүнд:
Хүүхдээ хэзээ ч хараа хяналтгүй орхихгүй байх, гэр орныхоо аюулгүй байдлыг шалгах;
• Хүүхэд бэртэж, гэмтэж болзошгүй эд зүйлсийг хол байлгах, цахим хэрэглээнд хяналт тавих;
• Хүүхдээ шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, тэдний орчинд архидан согтуурахгүй байх;
• Болзошгүй хүчирхийлэл, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх;
• Хүүхдээ шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, тэдний орчинд архидан согтуурахгүй байх;
• Хүүхдийн хувь хүний хөгжил, бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг дэмжих,
НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД