КОЙКАГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ ЖУ ХЭЙН НАНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-10-15
✅Өнөөдөр (2025.10.16) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг холбогдох албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.
✅БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА) -ын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний Хороо хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг 2021-2024 онд хэрэгжүүлсэн юм.
✅ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А. Адилбиш: “Талуудын хамтын ажиллагааны үр дүнд УИХ-ын 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Ази тивд анх удаа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоогоор хамгийн өндөр орны нэг болж тэргүүлсэн юм.
✅Манай улс 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа батлахдаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэй хэмээн хуульчилж байсан Ази тивийн анхны улс болж байсан түүхтэй. Цаашид ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоо нэмэгдэхэд бидний хамтын ажиллагаа туйлын чухал юм.
✅Зөвхөн УИХ төдийгүй аймаг, сум орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Олон улсын түнш байгууллагууд, төр, иргэний нийгмийн байгууллага, судлаачид бусад талуудтай хамтран түүчээлэн ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.
✅Мөн төслийн тогтвортой байдлыг хангах институцийг бэхжүүлэх нь чухал гэдгийг ч тодотголоо.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency