КАНАДЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН МАРУН АБУ ФАЙССАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-10-15
🔹️Өнөөдөр (2025.10.16) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Канадын Гадаад харилцааны яамны Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файссал, Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр, Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Б.Оюунбилэг нарыг хүлээн авч уулзлаа.
🔹️Уулзалтаар ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш тус хорооны бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар танилцуулаад, ️КАНАД УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
🔹️Мөн Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, мерит зарчимд суурилсан ёс зүйт төрийн албыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл зүтгэл гарган ажиллаж буй Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.
🔹️Канадын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад
-“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” (“ЭККО-ФАРМ”) төсөл 2024 – 2029,
-Канад-Монголын МЕРИТ төсөл 2025 – 2030
-Equal Justice for All in Mongolia (EJAM),
-Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх – II үе
-Техник, мэргэжлийн сургалтын системд чиглэсэн SkillsShift Mongolia төсөл, 2025 – 2029 зэрэг 5 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency