ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ БАГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-10-15
🔹️Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техникийн туслалцааны төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байгаа юм.
🔹️Уг төслийн хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк, Төслийн хяналт, шинжилгээ, үнэлгээний зөвлөх баг, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг зөвлөх баг өнөөдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ажиллаж ажиллаж байна.
🔹️Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих зорилгоор 10 бичил, жижиг бизнес эрхлэгчийг сонгон шалгаруулж, тус бүр 5000 ам.долларын буцалтгүй тэтгэлэг олгосон юм.
🔹️Зөвлөх багийнхан уг тэтгэлэгт хамрагдсан Б.Чулуунцэцэгийн бизнeсийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зөвлөн тусалж ажиллалаа.
🔹️Б.Чулуунцэцэг нь “Нугаар их тариат” хоршооны малчин бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулдаг. Төслийн хүрээнд авсан санхүүгийн дэмжлэгийг сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах сүүний саалтуур, сав суулга, баглаа боодлыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, багцын бүтээгдэхүүн гаргах зэрэгт зарцуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.
🔹️Төслийн зөвлөх Н.Болдмаа хоршооны ахлагч Чулуунцэцэгт үйл ажиллагаагаа тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлэээр мэргэжлийн болон зохион байгуулалтын чухал санал зөвлөмжийг өгч ажиллалаа.
🔹️Бизнэс эрхлэгч Чулуунцэцэг, малчдын ахуй амьдралд тулгамдаж буй асуудлын нэг нь хүн хүч, бүл муу байдаг. Тиймээс малчид, ялангуяа эмэгтэйчүүд маань хоршин ажиллах нь үр дүнтэй байна хэмээн ярьж байв.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency