ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-10-17
🔹️Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, Жендэрийн үндэсний шинжээч Д.Энхжаргал нарыг хүлээн авч уулзлаа.
🔹️Уулзалтаар Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж бий болсон талаарх түүх, дараагийн 30 жил рүү шилжих энэ онцгой цаг үед цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.
🔹️Тухайлбал, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, ЖҮХ-ны дэргэдэх шинжээчдийн бүлэг одоогоор сургалт, судалгаа, зөвлөгөө гэсэн гурван чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.
🔹️Цаашид үйл ажиллагааны чиглэлийг илүү өргөжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй, мөн хөдөө орон нутаг, Жендэрийн салбар хороодын үйл ажиллагаанд түлхүү дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэлээ.
🔹️Жендэрийн үндэсний шинжээч Д.Энхжаргал асрахуйн эдийн засаг, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба хөлсгүй асрах ажлын талаар онцлон ярилаа.
Уулзалтын үеэр талууд асрахуйн эдийн засаг, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон хөлсгүй асрах ажлын асуудал дээр төвлөрөн ярилцаж, дараах чиглэлүүдээр санал солилцов.
🔹️Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог хязгаарлаж буй бүтцийн болон бодлогын саад бэрхшээлийг тодорхойлох, тэдгээрийг арилгах боломжит шийдлүүдийг хамтдаа эрэлхийлэх;
🔹️ Хөлсгүй асрах хөдөлмөрийн бодит үр дагаврыг эдийн засаг, нийгэм, жендэрийн тэгш байдлын үүднээс дүгнэх, энэ асуудлыг бодлого, төлөвлөлтийн түвшинд илүү оновчтой тусгахын ач холбогдлыг онцлох;
🔹️Монгол Улсад асрахуйн эдийн засгийн талаарх ойлголт, судалгаа, тоон мэдээллийг гүнзгийрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.
🔹️ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш: “Цаашид жендэр нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн суурь асуудал учраас малчин эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, судалгаагаар тэр бүр илрэхгүй байгаа нарийн асуудал, хэсэг рүү анхаарлаа хандуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлээд, жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсэд хүчин зүтгэж, Монгол Улсад жендэрийн үндэсний тогтолцоо үүсэн бий болж, хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency