ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧ Г. ГАНБАЯСАХЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-10-20
Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Жендэрийн үндэсний шинжээч Г.Ганбаясахыг хүлээн авч уулзлаа.
Тэрээр хэлэхдээ “Хэдийгээр ажлаа аваад удаагүй байгаа ч үндэсний хэмжээнд жендерийн асуудалд дүн шинжилгээ хийдэг, бодлого боловсруулдаг жендерийн шинжээчдийг юун түрүүнд хүлээн авч ууулзаж байна.
Нотолгоонд суурилсан зөвлөмж, стратегийн удирдамж, техникийн мэдлэгийг үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилгоор байгуулагдсан үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч нартай уулзаж, Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж бий болсон талаарх түүх, дараагийн 30 жил рүү шилжих энэ онцгой цаг үед цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож байгаа юм.
“Жендэр нь Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн суурь асуудал учраас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсэд хүчин зүтгэж, Монгол Улсад жендэрийн үндэсний тогтолцоо үүсэн бий болж, хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
Уулзалтаар жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хөндөж, цаашид анхаарах хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар онцлон ярилцав.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency