НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН ТЭРГҮҮН ДОКТОР ХАЛИД ШАРИФИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Доктор Халид Шарифи, хөтөлбөрийн шинжээч Л.Билгүүн нарыг хүлээн авч уулзлаа.
Жендэрийн үндэсний хороо нь Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийг 2024-2025 онд хэрэгжүүлж байгаа юм.
ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш: “Төслийн хүрээнд бид олон чухал ажлуудын амжилттай хийж, хэрэгжүүллээ.
Тухайлбал Иргэд олон нийт болон удирдах албан тушаалтнуудад зориулсан цахим платформ амжилттай хөгжүүлсэн нь үр дүнгээ өгсөөр байна.
Мөн төслийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн мэргэжилтнүүдийг ажлын байранд дагалдуулан сургах, бүс нутагтаа жендэрийн мэдрэмжтэй стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж, чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Менторшип” хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлж, салбар бүрийн төлөөлөл болсон 30 сургагч багшийг бэлтгэлээ. Цаашид төслийн хүрээнд бэлтгэгдсэн салбар бүрийн туршлагатай ментор багш нараа ЖҮХ-ны дэргэд албан ёсны статусаар ажиллуулахад онцгой анхаарна.
21 аймаг 9 дүүргийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг бодлогын түвшинд, тогтвор сууршилтай ажиллуулахад дэмжлэг үзүүлж, ЖҮХ-ноос албан ёсны шийдвэр гаргуулах зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Доктор Халид Шарифигийн хэлсэнчлэн “Төслөөр хийгдсэн ажлууд төсөлтэйгөө хамт дуусах биш” цаашид хэрхэн үр дүнтэйгээр үргэлжүүлэх талаар ЖҮХ-ны зүгээс тодорхой төлөвлөгөө боловсруулж байна.
Үргэлж биднийг дэмжин хамтран ажиллаж, Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй НҮБ-ын Хүн амын сангийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээн онцлов.
Талууд жендэрийн асуудал хариуцсан хүний нөөцийн тогтвортой байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор Ази номхон далайн бүсэд тэргүүлж байгаа хэдий ч бусад түвшинд өөрөөр хэлбэл сум, орон нутагт эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог эрчимжүүлэх, технологид суурилсан хүчирхийллийн асуудлыг энэ нэр томъёоллоор хуулинд тусгах гэх мэт олон чухал асуудлаар санал солилцлоо.