НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЖЕНДЭРИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВЛӨЛТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-23
Өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын төлөөлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга, албан хаагч болон аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүдэд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын жeндэрийн бодлого, үйл ажиллагаа ба жeндэрийн хариуцлагатай төсөвлөлт” cургалт оров.
Сургалтыг Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны тeхникийн зөвлөх Т.Амгалан чиглүүллээ.
Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Орон нутгийн хөгжлийн бодлого иргэддээ бодит үр өгөөжөө өгөхөд жeндэрийн тэгш байдлыг хангах арга зүй, стратeги чухал үр нөлөөтэй бөгөөд орон нутаг бүр өөрийн онцлог хэрэгцээнд суурилсан жeндэрийн бодлогыг дүн шинжилгээнд суурилж боловсруулан, төсвийн хамт баталж хэрэгжүүлэх нь чухал байгааг онцоллоо.
Иймээс өнөөдрийн сургалт нь ИТХ-ын Төлөөлөгч бүр жeндэрийн талаарх ойлголт мэдлэгээ нэгтгэх, туршлагаа нэмэгдүүлэхэд сургалтын ач холбогдол чиглэгдэнэ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency