ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД “ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-23
”Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын эмэгтэйчүүдэд “Өөрийгөө хайрлахуй” сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны ойлголт, аргачлал өгөх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь, сэтгэл зүйч Х.Эгшиглэн нар чиглүүлсэн бөгөөд Дорноговь аймгийн 8 багийн 120 эмэгтэй хамрагдав.
Энэхүү сургалтаар эмэгтэйчүүдэд оролцооны аргаар дамжуулан гэр бүл, ажил амьдралаа зохицуулахын хажуугаар өөртөө цаг гаргаж, сэтгэцийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах тухай аргачлал өгөх, улмаар жендэрт суурилсан хүчирхийллийн төрөл хэлбэрүүдийг таньж, урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээр зорьсон.
“Өөрийгөө хайрлахуй” сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны ойлголт, аргачлал өгөх сургалтыг Дорноговь аймгийн ЗДТГ, ХГБХХГ хамтран ажиллалаа.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency