МОНГОЛ УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрийн үндэсний хороо, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамтай хамтран хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс дахь Олон Улсын хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалтад Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, АМГТГ, ҮГА, Канадын Мерит төсөл, НҮБХХ-ийн Интегра санаачилга төслийг хэрэгжүүлэгч талууд, Women and mining ТББ, Эрдэс баялгийн салбарын ААНБ-ууд оролцов.
Уулзалтыг нээж Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нар үг хэллээ.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар онцлоод, жендэрийн асуудал нь тухайлсан нэг салбарын биш бүх салбарт хамрааралтай НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан хамгийн чухал асуудал гэдгийг тодотгосон.
Уулзалтаар салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн жендэр, нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлттэй уялдуулах, олон улсын хөгжлийн байгууллагууд, донор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар нэгдсэн уялдааг хангах, давхардлыг арилгах, төслийн төсвийг үр ашигтай зарцуулах талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны 2025 оны төлөвлөлт, гүйцэтгэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дахь төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй жендэрийн эрх тэгш байдлын хангах чиглэлээрх үйл ажиллагаа, үр нөлөө- НҮБХХ-өөс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгууд, МЕРИТ төслөөс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн жендэрийн уялдаа, үр дүн, нөлөө, Women and mining ТББ-аас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн жендэрийн уялдаа, үр дүн, нөлөө, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч тал болон үр шим хүртэгч талын бодит өөрчлөлтийн үр дүн төслүүдийн төлөөлөл мэдээлэл, туршлагаа хуваалцав.