ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, АЖЛЫН БАЙРАНД БЭЛГИЙН ДАРАМТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ПРАКТИК АРГА ЗҮЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-27
Жендэрийн үндэсний хорооноос 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Гаалийн газрын 102 албан хаагчдад “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний практик арга зүй” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа чиглүүлэв.
Сургалтын хүрээнд гаалийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт болон ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг дээшлүүлэхийг зорилоо.
Сургалтад оролцогчид жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, байгууллагын орчинд харилцан хүндэтгэлтэй, жендэрийн мэдрэмжтэй харилцаа төлөвшүүлэхийн чухлыг ойлгосноо хуваалцсан юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency