“СЭТГҮҮЛЧДИЙН ЭСРЭГ ГЭМТ ҮЙЛДЭЛ ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ҮЛДЭЖ БУЙГ ТАСЛАН ЗОГСООХ ОЛОН УЛСЫН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-03
“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг “Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг тэмдэглэлт өдөрт зориулсан хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хороо, Хэвлэлийн хүрээлэнгээс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ”-тэй хамтран өнөөдөр (2025.11.03) зохион байгуулаа.
Хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлсэн үгэндээ, Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрийг одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинд нарийвчлан тодорхойлоогүй байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл гаарах мөн зарим тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч ял шийтгэлгүй үлдэх нөхцлийг бүрдүүлж байна. 2017 оноос хойш хүчирхийллийн талаарх үндэсний хэжмээний томоохон судалгааг хийгээгүй байгаа тул Олон улсын түншлэгч байгууллагууд, төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ төрлийн судалгааг хийх шаардлагатай байгааг онцлоод, өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид жендэрийн мэдрэмж гэх ойлголтыг төлөвшүүлэхэд анхаарсан бол одоо жендэрийн хариуцлагатай бодлого, төлөвлөлт, бодит үйл хэрэг рүү шилжихэд анхааран ажиллах хэрэгтэйг тодотгосон.
“Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө” панел хэлэлцүүлэгт Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Newsroom.mn сайтын эрхлэгч Б.Батцэцэг, Тас.мн эрхлэгч А.Баярмаа, Глоб Интернэшнл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн нар оролцлоо.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency