ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНООС АЖИЛТНУУДДАА “ЖЕНДЭР СИЙЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-04
Өнөөдөр (2025.11.04) Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас өглөөний ээлжит мэдээллийн цагаараа “ЖЕНДЭР СИЙЛ” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд нутагшуулах зорилгын хүрээнд алба хаагчдадаа сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх шинжээчдийн бүлгийн Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон чиглүүлж, арга зүйн мэдлэг олгов.
“ЖЕНДЭР СИЙЛ” хөтөлбөр нь төрийн байгууллагын үйл ажиллагааг нотолгоонд суурилсан арга зүйгээр олон улсын жендэрийн тэгш байдлыг хангах стандартад нийцүүлэн, жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай байгууллага болгон чадавхжуулдагаараа онцлог юм.
Жендэрийн үндэсний хороо цаашид энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын төрийн байгууллагуудад хэрэгжүүлэхэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, үндэсний хэмжээнд хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн санаачилга болгохыг зорьж байна.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency