СКАЛА ТӨСЛИЙН САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-04
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын СКАЛА Олон Улсын хөтөлбөрийн зохицуулагч М.Сэргэлэн, төслийн ажилтан С.Золзаяа нарыг өнөөдөр (2025.11.04) хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр болон Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөөний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалтын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” буюу СКАЛА төсөл нь Монгол Улсад тогтвортой мал аж ахуй, газар тариалан, усны менежмент, хөрсний нүүрстөрөгчийн туршлага нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой, хэрэгжүүлж болохуйц шийдлүүдийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency