“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВЛӨЛТ” (2025) ХОЁР ДАХЬ ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЛЭЭ
“Монгол Улсын Сангийн яам, Жендэрийн үндэсний хороо, Удирдлагын академи болон Үндэсний зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр шинэчлэн баяжуулсан “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” (2025) хоёр дахь гарын авлагыг төрийн албан хаагчдын хэрэгцээнд зориулан нийтийн хүртээл болголоо.
Монгол Улсад жендэрийн хариуцлагатай төсөвлөлт (ЖХТ)-ийг нэвтрүүлэх хүрээнд олон улсын хөгжлийн түншлэгчдийн дэмжлэгээр сургалтын гарын авлага, цахим сургалтын хөтөлбөрүүд боловсруулан түгээснээр төрийн албан хаагчдын ойлголт мэдлэгт тодорхой ахиц гарч байна.
Энэхүү арга зүйн гарын авлага нь жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлсэн олон улсын болон үндэсний бодлого, зорилт, арга хэмжээний үр дүнг бодит жишээгээр баяжуулан танилцуулж байгаагаараа онцлог юм.
Төрийн бүх шатны албан хаагчдад ЖХТ-ийг хэрэгжүүлэх алхмуудыг байгууллага, орон нутаг, үндэсний түвшинд тодорхойлох, ЖХТ-ийг төсвийн мөчлөгийн аль ч үе шатанд хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
“Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” (2025) хоёр дахь гарын авлагыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Каталист плас байгууллага Монгол Улсад хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй засаглалын төлөөх бүтээлч манлайлал (iLEAD)” төслийн хүрээнд боловсруулж хэвлүүлэв.
Өмнө нь “Жендэрийн мэдрэмжтэй төсөлөлт” (2020) орон нутгийн төсвийн үйл явцад оролцогч төрийн албан хаагчдад зориулсан аргачлал бүхий гарын авлагыг Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Каталист плас байгууллага хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон билээ.
ЗОХИОГЧИД :
Лагааны Отгонтуяа
Очирхүүгийн Буянаа
Балжиннямын Болормаа
Пунсанцогвоогийн Бямбасүрэн
Эрдэнэхуягийн Ариунаа
Раднаабазарын Алтангэрэл