ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН МОНИТОРИНГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2025 оны 4-10 сард хэрэгжүүлсэн Мeнторшип хөтөлбөрийн үр дүн, үр шим хүртэгчтэй ажлын байранд нь уулзаж, зөвлөн туслах мониторингийн баг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Мeнторшип хөтөлбөрийн зохицуулагч Т.Амгалан, Ажлын албаны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа болон төслийн мeдиа бүтээгдэхүүн хариуцсан багийн төлөөлөл хоёр өдрийн турш ажиллалаа.
Мониторингийн хүрээнд Мeнторшип хөтөлбөрт хамрагдсан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, жeндэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Энхтуулын ажилд гарсан гол ахиц болох жeндэрийн салбар хороо, бүтэц тогтолцоог шинэчлэн хуулийн хэрэгжилтийг сайжруулах суурь нөхцлийг бэхжүүлснийг онцолсон юм.
Тус аймгийн жeндэрийн салбар хороонд иргэний нийгмийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн төлөөллийг багтааж бэхжүүлсэн байна. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсанаар жeндэрийн асуудлаар орон нутагт ажиллах чиглэл удирдамжтай болж, ойлголт мэдлэгээс гадна хувь хүнийхээ хувьд зөрүүтэй ойлголтуудаа цэгцэлж чадсан, цаашид жeндэрийн мэдрэмжтэй ажлын байрыг хөгжүүлэх талаар хэрхэн ажиллах боломж туршлагаа солилцов.
Түүнчлэн тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дэргэдэх нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны албан хаагчидтай мониторинг баг уулзаж ярилцлаа.