АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ КЕЙКО НОВАЦКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-11-17
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш өнөөдөр (2025.11.17) Азийн Хөгжлийн Банкны Жендэрийн тэгш байдлын хэлтсийн захирал Кейко Новацка, Жендэрийн зөвлөх Үүзма Хок, Жендэрийн ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа нарыг хүлээн авч уулзлаа.
Азийн Хөгжлийн Банкны Жендэрийн тэгш байдлын хэлтсийн захирал Кейко Новацка нь Азийн Хөгжлийн Банкны жендэрийн бодлого, стратегийг шинэчлэхээр 2025 оны 11 сарын 17–20-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна.
Жендэрийн үндэсний хороо нь Азийн Хөгжлийн Банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтөөр дэмжих нь” техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үйл ажиллагааны чиглэлийг илүү өргөжүүлэн ямар бодлого стратеги баримтлан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency