ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН “ХЯНАЛТ-ШИНЖИЛЭЭ ҮНЭЛГЭЭ” ХОЁР ӨДРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2025 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Төрийн бус байгууллагуудад “ХЯНАЛТ-ШИНЖИЛЭЭ ҮНЭЛГЭЭ” сургалт амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар жендэрийн эрх тэгш байдлын талаар гарсан ахиц дэвшлийг хянахад иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, эмпирик мэдээллийн сан бий болгоход туслах аргачлал танилцуулах, Үндэсний, салбарын бүх түвшний бодлого, хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааны төлөвлөлтөд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад анхаарах, хэрэгжилтийн шатанд хэр зэрэг үр дүнтэй, үр нөлөөтэй хэрэгжиж буйг тодруулах, хяналт шинжилгээ хийх талаарх иргэний нийгмийн байгууллагын практик чадамжийг хөгжүүлж төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш “ХЯНАЛТ-ШИНЖИЛЭЭ ҮНЭЛГЭЭ” сургалтад амжилттай хамрагдсан 21 Төрийн бус байгууллагын төлөөллүүдэд батламж гардуулсан бөгөөд сургалтыг хааж хэлсэн үгэндээ, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад иргэний нийгмийн үүрэг, оролцоо асар их байсаар ирснийг онцлоод, Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилт нь жендэрийн эрх тэгш байдал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтаас шууд хамааралтай гэлээ.