ЖЕНДЭРИЙН АНХАН ШАТНЫ СУРГАГЧ БАГШ НАР СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран зохион байгуулсан Жендэрийн анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж амжилттай дүүргэсэн оролцогчид өнөөдөр (2025.11.20) сертфикатаа гардан авлаа.
Сургагч багшаар ажилласан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал, Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш, Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг, Нийслэлийн бодлогын судалгааны төвийн Нийгэм, Эдийн засгийн бодлогын ахлах шинжээч Т.Жаргалсайхан нарт талархал илэрхийлье.
ЖЕНДЭРИЙН АНХАН ШАТНЫ СУРГАГЧ БАГШ нарын эгнээг тэлж буй сургагч багш нартаа Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад үйлсэд хувь нэмэр оруулах ажилд нь амжилт хүсье.
ЖҮХ-ны Ажлын албанаас жендэрийн шинжээч, мэргэжилтэн, сургагч багш нарын нэгдсэн платформыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа юм.
Энэ удаагийн сургалтад хамрагдсан хүмүүс тус платформд бүртгэгдэж байгаагаараа онцлогтой.
Нэгдсэн платформыг хөгжүүлснээр харилцан үйл ажиллагаагаа уялдуулах, сурталчлах, нийтлэг шийдлийг тодорхойлох, үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах замаар ЖЭТБХХууль, салбар, орон нутгийн жендэрийн бодлогын хэрэгжилтийг дэмжих зэрэг ач холбогдолтой юм.
Сургалт 2 өдрийн турш дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдлаа.
Үүнд:
Жендэрийн ойлголт, Хүйс ба жендэрийн ялгаа
Жендэрийн үүрэг, жендэрийн хэвшмэл ойголт
Хүйсээр ангилсан мэдээлэл, жендэрийн статистик
Жендэрийн дүн шинжилгээ
Жендэрийн шалгуур үзүүлэлт, жендэрийн мониторинг, үнэлгээ
Хүн ам зүйн бодлого ба жендэрийн асуудал
Жендэр ба хөгжил хандлага, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх стратеги
Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт
Жендэрийн ялгаварлан гадуурхалт
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогч хамгаалах тогтолцоо