“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-НЫ ХҮРЭЭНД ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН ДУНД “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-11-25
Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл (ТАҮЖСХ) -тэй тэмцэхэд нэгдье” уриатайгаар өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдалд голлон анхаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжин, ТАҮЖСХ-тэй тэмцэх, үйлдэгчдэд хариуцлага тооцож, хохирогчдыг хамгаалах зорилгоор Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн санаачилгаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба хамтран Оюутан суралцагчдад жендэрийн тэгш байдал, жендэрийн хэвшмэл ойлголт, хүйсийн ялгаварлалын талаар мэдлэг өгч урлагийн хэлбэрээр жендэрийн тэгш эрхийг дэмжих хандлага төлөвшүүлэх зорилготойгоор “Тэгш оролцоо, тэгш боломж” сэдэвт “Дэвжээ” тэмцээнийг Үйлдвэрлэл урлалын политехник коллеж оюутан, суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний шүүгчээр Жендэрийн үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Х.Цэнджав, САЗ И.Оюунчимэг, ХУТ-н эрхлэгч Г.Долгоржав нар оролцлоо.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency