НҮБ-ЫН ХҮН АМЫН САН БОЛОН ХАМТРАГЧ ТҮНШ БАЙГУУЛЛАГУУДЫН 2025 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
НҮБ-ын Хүн амын сан болон Хамтрагч түнш байгууллагуудын 2025 онд хэрэгжүүлсэн улс орныг дэмжих хөтөлбөрийн тайлангийн хурал өнөөдөр /2025.12.11/ зохион байгуулагдлаа. Тайлангийн хурлыг нээж ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Б.Мандхай, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яп Ван Хердэн нар үг хэллээ.
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифи НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 7 дахь хөтөлбөрийн стратегийн чиглэлийг танилцуулж, НҮБ-ын Хүн амын сангаас НҮБ-ын ТХЗ-ын Хамтын Ажиллагааны Хүрээнд оруулж буй хувь нэмэр, Монгол улсын стратегийн чиглэлд НҮБ-ын Хүн амын сангаас 2025 онд хүрсэн гол үр дүнгийн талаар талуудад мэдээлэл өглөө.
Тайлангийн хуралд НҮБ-ын Хүн амын сангийн улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сан Б. Шинэтөгс “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх”, НҮБ-ын Хүн амын сангийн хөтөлбөрийн шинжээч Л. Билгүүн “ Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь”, НҮБ-ын Хүн амын сан Х. Баттуяа “Өсвөр үе, залуучуудын хөгжил”, НҮБ-ын Хүн амын сангийн Хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т. Мөнхзул “Хүн ам ба хөгжил” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Мөн НҮБ-ын Хүн амын сантай түншлэгч байгуууллагууд /ЭМЯ, ЭХЭМҮТ, ЭБЭЭНХ, Люксембургийн Зүрх Судлалын Үндэсний Хүрээлэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэмт хэргээс урьдчилан зөвлөл, УИХ-ын Тамгын газар, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Үндэсний Статистикийн Хороо/ хамтран хэрэгжүүлсэн ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. ЖҮХАА-наас Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НҮБХАС-тай хамтран хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. Тайлангийн хурлыг хааж Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифи хэлсэн үгэндээ, хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагууд, Хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах талаар 2026 оны стратегийн тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл хуваалцлаа.