ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ 2025 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2025-12-25
Ажлын алба нь 2025 онд бодлогын баримт бичигт тусгасан зорилт арга хэмжээ 58, хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт арга хэмжээ 11, хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ 32 нийт 101 арга хэмжээг 96,54 хувийн амжилттай хэрэгжүүлээ.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш албан хаагчдад 2025 онд төлөвлөсөн ажлаа амжилттай үр дүнтэй хэрэгжүүлсэнд баяр хүргээд, 2026 оны зорилго ерөнхий чиглэлийг танилцууллаа.
Мөн Тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга С.Батцэцэг, Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа нар хэлтсийн үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд мэргэжилтнүүд өөрсдийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа.
Тайлангийн хурлын үеэр эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан манлайлсан оны шилдэг ажилтнаар шалгарсан ТХБХ-ийн Орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюушт Монгол Улсын ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй батламж гардуулж, баяр хүргэлээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency