✅АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-01-15
🎯Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш 2026 оны 01 сарын 14-ний өдөр Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдлагууд болон холбогдох албан хаагчидтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
🔸Уулзалтад Архангай аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, аймгийн ИТХ-ын Хууль, эрх зүй, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Тэрбиш, Аймгийн ИТХ-ын Зохион байгуулалт, иргэд, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Я.Отгонбаатар, Сум, багийн хурал, сургалт, сурталчилгаа, хурлын зөвлөл, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хариуцсан мэргэжилтэн Э.Ганчимэг, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ, Эрдэнэбулган сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Азхүү нар оролцов.
✅Уулзалтаар:
🔸Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш жендэрийн эрх тэгш байдлын талаар өнөөгийн нөхцөл байдал, аймгийн Жендэрийн салбар хорооны үйл ажиллагааг танилцууллаа.
🔸Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, төрийн бодлогыг тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогод тусгах, хэрэгжилтэд хяналт тавих, жендэрийн мэдрэмжтэй үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийг нутгийн өөрөө удирдах байгууллагууд манлайлан зохион байгуулах талаар хэлэлцлээ.
🔸Канад улсын “Каталист Плас” байгууллага, Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Архангай аймагт хэрэгжиж эхэлж буй “Тэгш хүртээмжтэй засаглалын төлөөх бүтээлч манлайлал /i-LEAD/ төсөл”-ийн хүрээнд хийх ажлуудын талаар санал солилцлоо.
🔸Уулзалтын төгсгөлд Жендэрийн үндэсний хорооноос 2026 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency