✅ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ

2026-01-23

Өнөөдөр Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш холбогдох мэргэжилтнүүдийн хамт Эдийн засаг хөгжлийн яаманд ажиллаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө/2022-2031/-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дахь жендэрийн бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Уг уулзалтад тус яамнаас Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Хөгжлийн Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнгөнсүх, Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн М.Нандинцэцэг нар оролцов.

Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаарх 2026 оны бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийн талаар санал солилцож, салбарын хэмжээнд холбогдох үйл ажиллагааг энэ оны Хоёрдугаар сард багтаан эрчимжүүлэн зохион байгуулахаар зөвшилцлөө.

Мөн ЖҮХАА-ны зүгээс төрийн байгууллагын үйл ажиллагааг жендэрийн эрх тэгш байдлыг хангах олон улсын стандарттай уялдуулан, жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай байгууллага болгон чадавхжуулах шаардлагатай талаар санал, зөвлөмж өгөв.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хариуцдаг тэргүүлэх чиглэлийн яамны хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогыг бүх түвшинд тууштай, үр дүнтэй хэрэгжүүлж, манлайлан ажиллахаа илэрхийллээ.

 

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency