🎯“WORKSHOP 2026” ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23
Өнөөдөр (2026.01.22) үр дүнд суурилсан төлөвлөлт хийх, төрийн үйлчилгээ, үйл ажиллагаагаа бүрэн шинжилж, сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын бодлогын зорилтот үр дүнгүүдэд цаг хугацаа, санхүүгийн нөөцийн хэмнэлттэй хүрэхэд тохирох хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “WORKSHOP 2026” Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
🔸Сургалтыг Эдийн засгийн хөгжлийн сайдын төлөвлөлтийн зөвлөх Г.Цэрэнжаргал, Менежментийн мэргэшсэн зөвлөх О.Энхзул, Азийн бүтээмжийн байгууллага (APO) – Ази, Номхон далайн бүс нутгийн хөтөлбөрийн зохицуулагч, мэргэшсэн зөвлөх Б.Анар (цахимаар) нар удирдан чиглүүллээ.
🔸Сургалтын эхэнд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, төлөвлөлт” өнөөгийн нөхцөл байдлын талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш танилцуулав.
🔸ЖҮХАА-ны албан хаагчдыг чадавхуулах сургалт 3 хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын төлөвлөлтийн зөвлөх Г.Цэрэнжаргал “ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ” (Results-Based Planning – RBP) сэдвээр ЖҮХАА-ны албан хаагчдад мэдээлэл өглөө.
🔸Тэрээр төрийн албан хаагчдад зориулсан сургалтуудыг удирдан явуулж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, үр дүнд суурилсан төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэх чиглэлээр мэргэшсэн юм.
🔸Сэдвийн хүрээнд үр дүнд суурилсан төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарх мэдлэг, туршлагаа хуваалцаж, ЖҮХАА-ны төлөвлөлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллав.
🎯Хоёрдугаар хэсэгт “ҮР ДҮНТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖҮҮЛЭЛТ”-ийн асуудлаар Менежментийн зөвлөх О.Энхзул мэдлэг туршлагаа хуваалцан ЖҮХАА-ны албан хаагчдын “WORKSHOP 2026” үйл ажиллагааг чиглүүллээ.
О.Энхзул нь нөлөөллийн төслийн менежмент, стратегийн бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр арав шахам жилийн туршлагатай бөгөөд Монгол Улсад нөлөөллийн эдийн засгийг хөгжүүлэхэд тэргүүн эгнээнд нөлөөлөгчдийн нэг юм.
Сэдвийн хүрээнд шинэлэг стратеги, тогтвортой хөгжилд чиглэсэн шийдлүүдээр илүү их нөлөө үзүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар суралцаж, тулгамдаж буй асуудлаа тодруулах зорилгоор багаар ажиллан асуудал, шийдлээ тодорхойлсон нь өнөөдрийн сургалтын гол үр дүн боллоо.
🎯Гуравдугаар хэсэгт “ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГА–БҮТЭЭМЖ–ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ: СТРАТЕГИЙГ УДИРДАХ НЬ”” сэдвээр Азийн бүтээмжийн байгууллага (APO) – Ази, Номхон далайн бүс нутгийн хөтөлбөрийн зохицуулагч, мэргэшсэн зөвлөх Б.Анар мэдээлэл өглөө.
Сургалтын явцад байгууллага төрийн үйлчилгээ, үйл ажиллагаагаа бүрэн шинжилж, сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой цогц арга зүй, процессийн дахин инженерчлэл хийх замаар үйл ажиллагааныхаа үр дүнг нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг чухал асуудлын хүрээнд мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency