✅ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД АЖИЛЛАВ

2026-01-23
Өнөөдөр (2026.01.23) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Жендэрийн үндэсний шинжээч Б. Долгор, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал нар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө/2022-2031/-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дахь жендэрийн бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
🔸Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Н.Мягмар, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган, тус яамны Жендэрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Хишгээ нар оролцов.
🔸Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаарх 2026 оны бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжид жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг тусгах, хууль тогтоомж, түүний төслийн жендэрийн үр нөлөөг үнэлэх аргачлал болон эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах (түр) тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх зөвлөмжийг эцэслэн боловсруулахад хамтран ажиллахаар зөвшилцлөө.
🔸ХЗДХЯ-ны ТНБД Н.Мягмараар ахлуулсан жендэрийн салбар зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн үнэлгээ дүгнэлтээрээ 2024 онд бусад салбарын яамдаа тэргүүлэн ажиллаж байсан бол 2025 оны ажлаараа 89 хувьтай дүгнэгдэж байна.
🔸ЖҮХАА-ны хувьд ХЗДХЯ-тай нягт уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байдаг бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчныг сайжруулахад 2026 онд тодорхой үр дүнд зорьж ажиллахаар төлөвлөлөө.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency