УВС АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРОО ХУРАЛДЛАА

2026-01-30
🔸️ЖҮХ-ны Увс аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны хурал 2026.01.27-ны өдөр тус аймгийн ЗДТГ-т өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа.
🔸️Увс аймгийн хувьд 2017-2021 онд Жендэрийн дэд хөтөлбөрөө хэрэгжүүлж дууссан бөгөөд 2022-2024 салбар хорооны жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд ажиллаж байсан.
🔸️Канадын Засгийн газрын дэмжлэгтэй Монгол Улсад хүний эрх, ёс зүйг дээдэлсэн, тэгш хүртээмжтэй чадахуйн зарчимд суурилсан төрийн албыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Канад -Монголын Мерит төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж дууссан Жендэрийн дэд хөтөлбөртөө дүн шинжилгээ, үнэлгээ хийлгэх ажлыг амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн өнөөдрийн бодитой нөхцөл байдлаа тодорхойлж чаджээ.
🎯Салбар хорооны 2026 оны эхний хуралдаанаар:
– Жендэрийн дэд хөтөлбөрт хийсэн дүн шинжилгээний тайлан мэдээллийг сонсов.
– 2026-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл хөтөлбөрт санал авч хэлэлцүүлэг өрнүүлэв.
🔸️Хуралд аймгийн удирдлагуудаас гадна ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, ЖҮХАА-ны Ахлах мэргэжилтэн Энхжаргал, Цэнд-Аюуш нар оролцсоноос гадна Мерит төслийн зөвлөх багийн гишүүд хамтран оролцож санал солилцлоо.
🎯Увс аймагт 2017 онд эрэгтэй хүний дундаж наслалт 63.93, эмэгтэй хүний дундаж наслалт 72.87 байсан бол 2024 оны байдлаар эрэгтэй 67.41, эмэгтэй 74.99 болж ахиц өөрчлөлт гарчээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency