ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ КОМИССЫН 70 ДУГААР ЧУУЛГАНЫГ УГТСАН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-30
🔸️Тайландын хаант улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах комиссын 70 дугаар чуулганыг угтсан Ази Номхон Далайн бүсийн бэлтгэл хурал эхэллээ. Хурал 2026 оны 1 дүгээр сарын 29- 30-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
🔸️Бэлтгэл хуралд нийт 20 орчим орны төр, төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа оролцож байна.
🔸️Энэ удаагийн хурлын гол зорилго нь эмэгтэйчүүд, охидын эрх эрх чөлөөг хуулийн хүрээнд хангаж хамгаалах, хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэх, хууль эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлж охид эмэгтэйчүүдийн эрхийг хангахад бодитой өөрчлөлтийг бий болгоход харилцан туршлагаа солилцох, санал санаачилгуудыг нэгтгэхэд оршиж байгаа юм.
🔸️Бэлтгэл хурлыг нээж, Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах комиссын Ази номхон далайн бүсийн байгууллагын Жендэрийн тэгш байдал ба нийгмийн оролцооны хэлтсийн дарга Чай Чай, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Ази номхон далайн бүсийн Иргэний нийгмийн байгууллага хариуцсан хэлтсийн захирал Кристина Араб нар үг хэллээ.
🔸️Хурлаар хуулийн тогтолцоонд эмэгтэйчүүд, охидын эрхийг хангах болон ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжийн асуудлаар улс орнуудыг туршлагыг сонсон хэлэлцэж байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency