ЗГХЭГ-ЫН ДАРГА, ЖҮХ-НЫ ОРЛОГЧ ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗАВХАН АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ХУРАЛД ОРОЛЦЛОО

2026-01-30
🔸️Өнөөдөр (2026.01.29) Завхан аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны хурал өргөтсөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж, аймгийн удирдлагууд оролцов.
🔸️Хурлын үеэр тус аймгийн 2025 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, орон нутгийн жендэрийн өнөөгийн нөхцөл байдал, чиг үүргийн хэрэгжилтийн үнэлгээг хэрхэн хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа.
🔸️ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт залуу малчдын гэр бүл төлөвлөлт, орон нутагтаа мал ахуйгаа маллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болгов.
🔸️Мөн үнэлгээнд хамрагдсан талууд үнэлгээний аргачлал, шалгуур үзүүлэлтүүдийн талаар тодруулж, аймгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлын үзүүлэлт ямар түвшинд байгааг онцлон хэлэлцлээ.
🔸️Түүнчлэн малчин эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж, арга замын талаар санал солилцов.
🎯Статистик мэдээллээр Завхан аймагт эрэгтэй хүний дундаж наслалт 70.69, эмэгтэй хүний дундаж наслалт 75.5 хувьтай байна.
🎯Малчин эрэгтэй 9,536, эмэгтэй 7,050, нийт хүн амын 31.1 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 58.9 хувийг 16–59 насныхан, 10 хувийг 60-аас дээш насны ахмадууд эзэлж байна.
🔸️Цаашид аймаг, орон нутгийн түвшинд жендэрийн статистик үзүүлэлтүүдийг харгалзан хөгжлийн бодлого, төлөвлөлт хийх, жендэрийн мэдрэмжтэй төсөв боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хурлаар онцлов.
🔸️Орон нутгийн Жендэрийн салбар хорооны хуралд ЗГХЭГ-ын дарга оролцсон нь хүн ам зүйн бодлогын суурь болох хүйсийн зохистой харьцааг орон нутагт хангахад анхаарал хандуулж, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг тодорхойлон хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах, тэдгээрийг шийдвэрлэхэд Засгийн газрын бодлогыг чиглүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency