ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЖ БАЙДЛЫН КОМИССЫН 70 ДУГААР ЧУУЛГАНЫГ УГТСАН АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛД ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД САЙН ТУРШЛАГАА ТАНИЛЦУУЛЛАА

2026-02-04
🔸️Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 70 дугаар чуулганыг угтсан Ази Номхон Далайн бүсийн бэлтгэл хурал “Шударга ёсыг хэрэгжүүлэх нь: Бүтцийн саад бэрхшээл, нийгмийн хэм хэмжээ, ялгаварлан гадуурхалтын харилцан үйлчлэлд хариу үйлдэл үзүүлэх нь” сэдвээр үргэлжилж, 1дүгээр сарын 30-ны өдөр өндөрлөлөө.
🔸️ЭАБСК-ын 70 дугаар чуулганы угтсан бэлтгэл хурлаас гарсан санал санаачилгыг нэгтгэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах комиссын 70 дугаар чуулганд хүргэх юм.
🔸️Хэлэлцүүлгийг НҮБХХ-ийн Бангкок бүсийн төвийн Хууль дээдлэх ёс, хүний эрх, аюулгүй байдлын бүсийн хөтөлбөрийн зөвлөх Апарна Баснят удирдаж, Филиппиний Дээд шүүхийн шүүгч Эми Лазаро-Хавьер, НҮБХХ-ийн Залуучуудын хөтөлбөрийн багийн гишүүн, Pocket of Pink хөдөлгөөний үүсгэн байгуулагч Айн Хусниза Сайфул Низам, Пакистаны Үндэсний Ассамблейн Жендэрийн тэгш байдлын Хорооны дарга Нафиса Шах, Австралийн Дональд Бийслигийн хүрээлэнгийн судалгааны удирдагч Робби Фрэнсис, цахимаар уригдаж, туршлагаа хуваалцлаа.
🔸️Бэлтгэл хурлын хаалтын хэлэлцүүлгээр Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 70 дугаар чуулганд танилцуулах Ази Номхон Далайн Бүсийн нэгдсэн санал дүгнэлтийг гаргав.
🎯Үүнд:
• Жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд хууль, эрх зүйн орчин, шүүх засаглалыг бэхжүүлэх,
• Жендэрийн хариуцлагатай, салбар дундын хамтын ажиллагаа бүхий хууль эрх зүй болон шүүхийн тогтолцоог дэмжих,
• Хууль зүйн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, шийдвэр гаргах түвшний манлайллыг дэмжиж, тэдний утга учиртай, бодит оролцоог хангаж дэмжих,
• Хууль зүйн салбарын эргэн тойрон өөрөөр хэлбэл дотоод болон гадаад орчинд охид эмэгтэйчүүдэд саад болж буй нийгмийн сөрөг хэм хэмжээ болон ялгаварлан гадуурхалтын янз бүрийн хэлбэрийг арилгах арга хэмжээ авах,
• Эмэгтэйчүүд, охидын хууль зүйн салбар дахь боломж, оролцоог өргөжүүлэх,
• Шинэ технологи, инновацийг тэгш, хүртээмжтэй хөгжүүлэх,
• Сургалт судалгаа, мэдээлэл өгөгдөл шинжилгээг хөгжүүлж, чадавх бэхжүүлэх болон бодлого, төлөвлөлт, төсөвлөлт дэх жендэрийн хариуцлагатай байдлыг анхаарч дэмжих зэрэг бүлэг асуудлуудад хамаарах хорь гаран дүгнэлт зөвлөмжийн төслийг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.
🔸️Оролцогчид Эмэгтэйчүүд, энх тайван аюулгүй байдлыг хангах талаарх НҮБ-ын 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад хууль зүйн салбарын оролцоог хангах, шүүх цагдаагаас гадна салбарын бусад оролцогчид тухайлбал гадаадын иргэн харьяатын асуудал хариуцсан нэгж байгууллага, дотоодын цэрэг зэрэг бусад төлөөллийн оролцоо, үүрэг хариуцлагыг дүгнэлтэд дурдахыг зөвлөлөө.
🔸️Түүнчлэн бодлогын зөвлөмж өгөхөөс гадна хэрхэн хэрэгжүүлэх нарийвчилсан удирдамж шаардлагатай байгааг тодотгов.
Мөн төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдал, санхүүжилтийн бэрхшээл тулгардаг талаар зарим улс орны жендэрийн үндэсний байгууллагын төлөөлөл саналаа хэллээ.
🎯Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 70 дугаар чуулган ирэх сарын 9-20-ны өдрүүдэд Нью- Йорк хотноо болно.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency