Эрэгтэйчүүдийн хандлагын судалгааны нэр томъёоны талаар хэлэлцүүлэг боллоо

2026-02-04
Азийн хөгжлийн банкнаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эрэгтэйчүүд ба хүчирхийлэл” олон улсын судалгааны арга зүйгээр Монгол эрэгтэйчүүдийн жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх хандлагын талаар судалгаа хийсэн.
Тус судалгаанд хот, хөдөө орон нутгийн 18-49 насны 400 эрэгтэйг хамруулж, хүчирхийллийн тархалт, шалтгааныг тодорхойлохыг зорьжээ.
🔸Уг судалгааны нэр томъёоны асуудлаар өнөөдөр Азийн хөгжлийн банкны төв оффист санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
🔸Хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, жендэрийн шинжээчдээс санал авах зорилгоор зохион байгуулав.
🔸Тус үйл ажиллагаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, эрэгтэйчүүдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батхишиг нар оролцов.
🔸Мөн жендэрийн үндэсний шинжээч, зөвлөхүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, судалгааны нэр томъёоны асуудлаар санал зөвлөмж өглөө.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency