ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМАНД АЖИЛЛАВ

Өнөөдөр (2026.02.03) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Жендэрийн үндэсний шинжээчид, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд ажиллаж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө/2022-2031/-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дахь жендэрийн бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарах асуудлаар ярилцлаа.

Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ холбогдох удирдлага, мэргэжилтний хамт оролцов.

ССАЖЗ-ын яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг 11 бүлэг, 46 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхэд 61,13 хувьтай дүгнэгдлээ.

Яамны хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн дүн шинжилгээний үр дүнд салбарын хууль эрх зүй, бодлого хөтөлбөрт жендэрийн үзэл баримтлалыг нэгтгэх, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, хүйсээр ангилсан мэдээлэл өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ хийх болон бүтэц тогтолцоог бүрдүүлж, чадавх бэхжүүлэх, салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, гадагш чиглэсэн арга хэмжээг хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, хөдөөгийн охид
эмэгтэйчүүд, малчин тариаланчдын жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндсэн бодлого үйл ажиллагаанд уялдуулж чиглүүлэх талаар санал зөвлөмжийг өглөө.