ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТОО ӨӨРЧИЛЬЕ” УРИАТАЙ “БАЯР УУ? ЭРХ ҮҮ? НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ДЭМЖИН ХАМТАРЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

2026-02-04
🔹️ Өнөөдөр(2026.02.03) Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү? нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа “Гэрэл медиа групп”, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын төлөөллийг ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хүлээн авч уулзлаа.
🔹️Уулзалтаар нийгэмд гүн суусан, түгээмэл хэрэглэгддэг, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, хэвшмэл хэллэг, хандлага, ойлголтуудыг олон нийтэд ил гарган мөн чанарыг эргэцүүлэхэд уриалах, улмаар хүн бүрийг хүйсээр бус чадвар, сонголт, үнэ цэнээр нь үнэлдэг хандлага төлөвшүүлэх нийгэм соёлын орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
🔹️“Баяр уу? Эрх үү? нөлөөллийн ажлын хүрээнд Гуравдугаар сарын 3-ны өдөр 1000 эмэгтэй, 1000 амьдрал нийгмийн хэлэлцүүлэг зохион байгуулах, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтуудыг олон нийтэд контентоор дамжуулан ойлгуулах, нийгмийн хэвшмэл ойлголтууд дээр суурилсан эрдэм шинжилгээний судалгааг хийж, олон нийтэд танилцуулах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд дэмжин хамтарч ажиллахаар тохиров.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency