БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД МҮХАҮТ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2026-02-04
🔹️️Өнөөдөр ( 2026.02.04) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Саруул, болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.
️Уулзалтаар:
📍Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх,
📍️Жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг бизнесийн байгууллагуудад нэвтрүүлэх,
📍Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, хамтын ажиллагааны чиглэлийг зөвшилцөж, үйл ажиллагааны төлөвлөлтөө ярилцаж хэлэлцлээ.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency