УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д ТУССАН ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ХАМТРАН АЖИЛЛАХ АСУУДЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Уулзалтаар НҮБХХ-ийн төслийн зөвлөх Д.Оргил “Улс төрийн намын жендэрийн өөрийн үнэлгээ”-ний талаар танилцуулж, тус үнэлгээ нь хүйсийн эрх тэгш байдлыг хангах, нам ахиц дэвшлээ үнэлэх, цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад ач холбогдолтой бөгөөд одоогийн байдлаар нийт 12 нам тус үнэлгээг хийсэн байгааг онцолсон юм.
Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д улс төрийн нам нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу хүйсийн тэнцвэрт байдлын тайланг Жендэрийн үндэсний хороонд жил тутам хүргүүлэхээр тусгагдсан билээ. Энэ хүрээнд 2022 онд Ажлын алба, шинжээч, зөвлөхтэй хамтран улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн маягтын төслийг боловсруулж, улс төрийн намуудад хүргүүлсний үр дүнд 3 нам тайлан ирүүлсэн.
Цаашид тайланг олон нийтэд нээлттэй байршуулах, намын жендэрийн статистикийг хөгжүүлэх зорилгоор тайлангийн маягтын төслийг Үндэсний статистикийн хороогоор батлуулахаар зөвшилцөлд хүрсэн бөгөөд тус тайлангийн маягтыг хэлэлцүүлэх, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх дүгнэлтийн загварыг хэлэлцүүлэх, баталгаажуулах асуудлаар жендэрийн үндэсний шинжээч, зөвлөхүүдээс санал авч, хэлэлцүүлэг өрнүүллээ.