“ЖЕНДЭРИЙН ТЭГШ ЭРХИЙН ШАГНАЛ”-ЫГ АНХ УДАА САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2023-12-04
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн Жендэрийн шинжээчдийн бүлгийн уулзалт 11-р сарын 27-29-ний өдрүүдэд Гүрж улсын Тбилиси хотноо зохион байгуулагдлаа.
Уулзалтаар Карекийн Жендэрийн стратеги 2030-ыг хэрэгжүүлэх ажлын явцтай танилцаж, жендэрийн санаачилга болон бүс нутагт жендэрийн тэгш байдлыг хангах бодит арга хэмжээг авч хэлэлцлээ. Карекийн жендэрийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд бүс нутгийн Жендэрийн шинжээчдийн бүлгийн гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өргөн хүрээтэй үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд мэдлэгийн солилцоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Жендэрийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх дараагийн стратегийн алхмуудыг тодорхойлсон болно.
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн хүрээнд “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ыг анх удаа санаачилж гишүүн орнуудаас 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл материалыг хүлээн авсан бөгөөд нийт 10 оны 231 хувь хүн, байгууллага нэр дэвшсэн байна. Монгол Улсаас 22 нэр дэвшигч байна.
Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ын анхны эзнээр шалгарлаа. Та бүхэнд халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Төв Азийн Бүс Нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (КАРЕК) хөтөлбөрийн бүс нутгийн Жендэрийн шинжээчдийн бүлгийн гишүүнээр Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба ажиллаж байна. Мөн “Жендэрийн тэгш эрхийн шагнал”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд бүс нутагт төдийгүй олон улсад жендэрийн асуудлаар мэргэшсэн 7 шүүгч ажилласан бөгөөд Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа ажилласан байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency