ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЖСХ-ТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-11-29
Хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалтыг Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хугацаатай тохиож буйтай холбогдуулан Монгол Улсад дэвшүүлж буй “Хүндлэл хамгийн тод гэрэл” аяны урианд Олон Улсын байгууллагууд бидэнтэй хамтран дуу хоолойгоо нэгтгэхийг уриалан, харилцан мэдээлэл солилцох зорилготойгоор уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтанд Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцож, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Жендэрийн үндэсний хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Таехюн Ли, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч,Матильда Димовска нар нээж үг хэллээ.
Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нэгдсэн төлөвлөгөөг НҮБ-ийн ХАС-ийн Тэргүүн Др.Халид Шарифи танилцуулж арга хэмжээний төгсгөлд суурин төлөөлөгч нар аянд нэгдэж байгаагаа илэрхийлэн хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency